2012-04-23
БОРООНЫ ТУХАЙ

Борооны тухай сонирхолтой баримтууд

 

 

Бостсвани улс бол бороо ордоггүй хуурай газар юм байна. "Хуулай" гэдэг үгээр хоорондоо мэндчилдэг. Тэр нь бороо гэсэн утгатай ба үндэснийхэн мөнгөн тэмдэгт нь хүртэл бороо гэсэн нэртэй байдаг гэнэ. 

Португаль улсад бороо орсон үед ажилдаа ирээгүй тохиолдолд бороог хүндэтгэж үзэх шалтгаан мөн гэж үздэг юм байна.

Пара гэдэг хотын оршин суугчид цагаа бороогоор тааруулдаг гэнэ. Учир нь бороо яг л нэг цагтаа дандаа ордог ажээ.

 Дартс тоглоом борооноос болж үүсчээ. Нэгэн харвааны уралдаан борооноос болж хойшлоод харваачид уушийн газар сууж байхдаа сумаа хана руу шидэж тоглож байгаад уг тоглоомыг үүсгэжээ.

Бороонд үнэр байхгүй. Бидний ойлгоод байдаг үнэр бол актино болон циано гэсэн хоёр нянгийн нэгдлийн үнэр юм байна.

 Угандагийн оршин суугчидыг цахилгаантай бороогоор айлгах аргагүй. Учир нь тус улсад цахилгаантай бороо жилдээ 250 гаруй удаа ордог ажээ.

 Бороо нь радиогоор цаг уурын мэдээ дамжуулах шалтгаан болжээ. Америкийн нэгэн радионы эзэн нэгэн удаа бороонд нэвт нороод үүнээсээ санаа авч өдөр болгон борооны мэдээ явуулж эхэлснээр цаг уурын мэдээ үүсчээ.

 Куба улсад бороо зөвхөн жин үдэд ордог бол Тайланд улсад зөвхөн шөнө л бороо ордог юм байна.

 17 зууны үед Их Британид борооны тухай хууль баталж байжээ. Уг хуульд борооны тухай буруу таамаглал гаргасан цаг уурчыг цаазлах тухай зүйл багтсан байна.

 Цөлд зогсож байгаа хүн бороонд ерөөсөө норох боломжгүй байдаг. Цөлд хэдий бороо ордог ч дуслууд нь газар хүрэлгүй халуун агаарт ууршчихдаг байна.

 Цаг агаарын төвийн мэдээ тодорхой агуулгатай байдаг юм байна. Түр зуурын бороотой гэвэл 3 хүртэл цаг үргэжлэх бороог хэлдэг бол бороотой гэвэл хагас өдрөөс наашгүй орох бороог тэгэж нэрлэдэг ажээ.

Энэтхэгийн Черапунжи хот бол дэлхийн хамгийн их бороо ордог хот ажээ. Тэнд жилдээ 26,460 мм бороо ордог.

Борооны хүчлэг чанар бол PH 5,6 байдаг. Харин хүчлэг чанар нь 5,5 болбол бактерууд үхээд, 4,5 болбол шавьж, загас үхээд эхэлдэг ажээ.

АНУ-ын Огайо мужын Уайнсберг гэдэг жижиг хотод тогтмол 7-р сарын 29-нд бороо ордог гэнэ. Энэ нь сүүлийн 100 жил давтагдаж байгаа юм байна.

 Өнөөдөр мэдээж хиймэл бороо оруулж болно. Онгоцоор бага зэргийн үүл байхад тэр үүл рүү мөс унгаахад уг үүлэнд ус үүсээд цас үүсэх үзэгдэл явагдана. Уг цас доош унахдаа халуунд хайлаад бороо болдог ба энэ аргийг гантай тэмцэхэд ашигладаг ажээ.

 Жилд 519,000 км куб бороо ордог (нэг км куб = нэг тэрбум тонн ус).

 Дундажаар 100 сая хүн тутмын нэг нь борооны алергитай байдаг. Арьсанд нь ус хүрэхэд улаагаад бүр хүндэрвэл амиа алдах боломжтой гэнэ.

Сан-Франциско хотын цаг уурын мэдээ мэдээлэхдээ бороо орох магадлалыг 4:6 хувьтай мэдээлдэг юм байна. Энэ нь 10 цаг уурч ажилладаг учраас тэдний олонхийн саналыг нь хувиар гаргаж дамжуулдагтай холбоотой ажээ.

Хамгийн хүнд мөндөр Гопалганж гэдэг хотод орж байжээ. Тэр мөндрийн нэг л гэхэд 1 кг жинтэй байсан ба үүний улмаас 92 хүн амиа алджээ.

Дээр дурьдсан хамгийн их бороо ордог газар маань борооны улирал дууссаны дараа огт усгүй хуурай болдог тул оршин суугчид нь өөр газраас ундныхаа усыг авдаг ажээ.

Бичсэн: 9g-angi | цаг: 16:13 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax